Бүтээн байгуулалт
Монголиан Пропертис компани нь анх үл хөдлөх хөрөнгийн түрээс, худалдан борлуулалт, хөрөнгийн менежментийн чиглэлээр үйлчилгээ үзүүлж байсан бол одоо үл хөдлөх хөрөнгийн цогц үйлчилгээ үзүүлдэг бүтээн байгуулагч болтлоо өргөжин тэлсэн билээ. Монгол Улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хэрэгцээ шаардлага, хэрэглэгчийн талаарх судалгаа, өргөн цар хүрээтэй мэдээлэлдээ тулгуурлан Дэлхийн жишигт нийцсэн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Бид Монгол Улсын үл хөдлөх хөрөнгийн стандартыг дэлхийн өндөр хөгжилтэй бусад орнуудын жишигт нийцүүлэхийг зорилго болгон ажилладаг.
Бидний хэрэгжүүлсэн төслүүд чанарын шаардлагыг дээд зэргээр хангасан бүтээн байгуулалт болж чаддагт бид бахархдаг. Доорх холбогдох хуудсуудаар зочлон бидний хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж байгаа, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдтэй танилцана уy. Та яг одоо өөрт хамгийн ойр байрлах манай оффистой холбогдон зөвлөгөө мэдээлэл авах, уулзалтын цагаа товлох боломжтой.