Төсөлд хөрөнгө оруулалт хийх боломж

Ирээдүйн хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах сайхан боломжуудын нэг бол ашиглалтанд ороогүй шинэ төслүүдэд хөрөнгө оруулах явдал юм. Энэхүү хөрөнгө оруулалт нь эхэн үедээ зөвхөн төсөл зурган дээр үндэслэгдсэн худалдан авалт мэт харагдах хэдий ч хамгийн түрүүнд хүссэн сонголтоо хийн тохиромжтой байршил бүхий орон сууцны болон худалдаа үйлчилгээний талбайтай болох илүү их боломжийг олгож байгаа нь давуу талтай юм.

Ийм төсөлд хөрөнгө оруулахын тулд хөрөнгө оруулагч таныг барилгын салбарын болон түүнтэй холбоотой бусад зах зээлийн талаар өргөн мэдлэгтэй байх чадварыг шаарддаг. Энэ ч утгаараа Монголын зах зээлийн нөхцөлд анх удаагаа хөл тавих сонирхолтой гадаадын хөрөнгө оруулагчдад нэлээдгүй бэрхшээл тохиолдох нь гарцаагүй юм. Энэ тохиолдолд манай Монголиан Пропертис компанийн баг хамт олон таны худалдан авалт хийх явцад бүх төрлийн мэдээлэл, үйлчилгээгээр хангаж хамгийн оновчтой сонголт хийж сэтгэл хангалуун үлдэх боломжийг олгодог.

Ашиглалтанд ороогүй шинэ төслүүдэд хөрөнгө оруулалт хийх бас нэг давуу тал нь үнийн уян хатан нөхцөл бөгөөд нэг дор бүх төлбөрийг төлөх шаардлагагүй ба гүйцэтгэгч компанитайгаа харилцан тохиролцсоноор хэд хэдэн шатлалтайгаар хуваан төлөх боломжтой төдийгүй үнийн хувьд хөнгөлөлт эдлэх давхар боломжийг олгоно. Манай компанийн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа “Олимпик Резиденс” “Цирк Резиденс, “Оазис Резиденс” болон “Парк Палас” гэх зэрэг шинэ төслүүд нь энэ төрлийн хөрөнгө оруулах сонирхол бүхий хэн бүхэнд нээлттэй байна.

Бидэнтэй cashell@apipcorp.com болон info@mongolian-properties.com хаягаар холбогдон дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.