Нийтлэг асуултууд

Монголиан Пропертис юу хийдэг компани вэ?

 

Монголиан Пропертис компани нь 2001 онд байгуулагдсан бөгөөд Монголын үл хөдлөх хөрөнгийн салбартаа анхдагч болон нэр хүндтэй томоохон компаний нэг юм. Манай компани нь Улаанбаатар хотын хэмжээнд 4 салбартаа үйлчилгээ үзүүлэхээс гадна Их Британи, Хонг Конг, Сингапур болон АНУ-ын салбарууддаа нийт 50 гаруй мэргэжлийн ажилтнуудын баг бүрэлдэхүүнтэйгээр бизнесийн цар хүрээгээ тэлэн олон улсын стандартын дагуу, мэргэжлийн өндөр түвшинд үйлчилгээ үзүүлж байна. Бид орон сууц, оффис үйлчилгээ, үйлдвэр худалдаа, аялал жуулчлал болон уул уурхайн бүхий л салбаруудад үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой үйлчилгээг өөрсдийн олон жилийн туршид хуримтлуулсан дадлага туршлага болон мэдээллийн санд тулгуурлан үзүүлж байна. Манай компани байгуулагдсанаасаа хойш өнөөг хүртэл дотоодын 5000 гаруй болон гадаадын 400 гаруй үйлчлүүлэгчдэд үл хөдлөх хөрөнгө болон түүнтэй холбоотой хөрөнгө оруулалтын асуудлыг шуурхай шийдвэрлэж өгч, чанарын өндөр түвшинд үйлчилгээ үзүүлсээр байна. Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл үйлчилгээ хуудасруу орно уу.

Монголиан Пропертис компанийн үйлчлүүлэгчид нь хэн бэ?

Монголиан Пропертис компаниар гадаад болон дотоодын хувь хүмүүсээс гадна олон улсын болон дотоодын томоохон компаниуд үйлчлүүлдэг. Та Монголд анх удаагаа ирж байгаа болон энд амьдарч суурьшихаар ирсэн бол манай компани үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бүхий л асуудлыг шийдвэрлэж хамтран ажиллахад бэлэн байна. Хэрэв та гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтын асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай мэргэжлийн баг бүрэлдэхүүн тантай хамтран ажиллаж хамгийн зөв зохистой хөрөнгө оруулах таатай нөхцөлийг бүрдүүлж танд туслах болно. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг үйлчилгээ болон хөрөнгө оруулалт хуудаснаас авна уу!