Парк Плейс нь Төв Паркийн эсрэг талд Олимпик Резиденс-ийг чиглэн харах байрлалтай бөгөөд Энхтайвны гүүрний харалдаа байрлана.

Парк Плейс төсөл нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай, нийт 42’500 квадрат метр ашиглалтын талбай бүхий тансаг зэрэглэлийн орон сууц, худалдаа үйлчилгээ хосолсон цогцолборыг бүтээн байгуулахаар хэрэгжүүлэх гэж буй төсөл юм. Энэхүү төслийн хүрээнд тансаг зэрэглэлийн орон сууц, худалдааны төв, өндөр зэрэглэлийн зочид буудал баригдахаар төлөвлөгдөөд байгаа бөгөөд орон сууцны хувьд лобби, зочин угтан авах болон харуул хамгаалалтын цогц үйлчилгээтэй тансаг зэрэглэлийн орон сууц болох юм. Төслийг бүтцийн хувьд авч үзвэл нийт талбайн 59 хувь нь тансаг зэрэглэлийн орон сууц, 18 хувь нь худалдаа үйлчилгээ, мөн 18 хувь нь зочид буудал, үлдсэн 5 хувьд нь автомашины зогсоол хийгдэхээр төлөвлөгдсөн байна. Зочид буудлын хувьд бид олон улсад танигдсан өндөр зэрэглэл бүхий сүлжээ зочид буудлыг оруулж ирэх боломжуудыг судлан, хэрэгжүүлэхээр ажиллаж байна.