Хамтын ажиллагаа

Монголиан Пропертис компани нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй үл хөдлөх хөрөнгийн бүх төрлийн үйлчилгээг үзүүлдэг интегралчилсан бүтэцтэй цөөхөн компаниудын нэг билээ.

Бид өнөөдрийг хүртэл нийт 80,000 м2 ашиглалтын талбай бүхий барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн ба хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Бидний барьж гүйцэтгэсэн бүтээн байгуулалтууд болох Парк Вью Резиденс (2007), Темпл Вью (2009), Реженси Резиденс (2010), Виллаж @ Нүхт (2014) болон одоо барилгын ажил явагдаж буй Олимпик Резиденс (2018), Цирк Резиденс (2018) барилгууд нь Улаанбаатарт өнгө төрх нэмсэн, чанарын өндөр түвшинд хийгдсэн, ашиглалт болон эрэлт өндөртэй төслүүд болсон.

Монголиан Пропертис компанийн удирдлагууд нь Улаанбаатар хот дахь байршил сайтай газруудад бүтээн байгуулалт хийх боломжуудыг байнга эрэлхийлж байдаг бөгөөд энэхүү зорилгын хүрээнд бусад компани, албан байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллахад үргэлж нээлттэй байх болно. Бидэнтэй info@mongolianproperties.com хаягаар холбогдон дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.