Оффисын болон үйлчилгээний талбай
Монголиан Пропертис компани нь хөрөнгө оруулагчдад орон сууцны худалдаа, түрээс, оффис болон худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулах боломжуудыг санал болгож байна. Тус компанийн хувьд сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж буй “Олимпик Резиденс” цогцолбор барилгад худалдаа үйлчилгээний талбайгаар ашиглах 3 давхар, “Виллаж @ Нүхт” цогцолборт худалдааны талбай 27 мөн ресторан 9, уушийн газрын зориулалтаар түрээслэх талбай багтсан болно.
Дээрх хоёр төслүүдийн түрээсийн өгөөж нь жилийн 10% байх юм. Компанийн дараагийн хэрэгжүүлэх “Парк Палас” төсөл нь Улаанбаатар хотод өнгө төрх нэмж, хотын А зэрэглэлийн худалдааны төвүүдийг нэгээр нэмэх юм.
Манай компанид эдгээрээс гадна үйлдвэр, худалдаа үйлчилгээний болон оффисын зориулалттай барилгын төслүүд төлөвлөгөөнд байгаа бөгөөд бид таны хамтран ажиллах саналыг хүлээж авахдаа таатай байх болно. Бидэнтэй info@mongolianproperties.com хаягаар холбоо барин дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.