Хамтын ажиллагаа

Mongolian Properties нь үл хөдлөх хөрөнгийн бүх төрлийн үйлчилгээг үзүүлдэг интегралчилсан бүтэцтэй цөөхөн компаниудын нэг билээ. Бид өнөөг хүртэл нийт 40,000 м2 талбайг бүрхсэн барилгын ажил хийж гүйцэтгэсэн. Бидний бүтээн байгуулсан барилгууд болох Park View Residence (2007), Temple View Residence (2009), Regency Residence (2010), Village @ Nukht (2014) болон одоо барилгын ажил явагдаж буй Olympic Residence (2016) and Circus Residence (2017) барилгууд нь Улаанбаатарт өнгө зүс нэмсэн чанарын өндөр түвшинд хийгдсэн төслүүд болно.

Mongolian Properties удирдлага Улаанбаатар хот дахь байршил сайтай газруудад барилгажуулалт хийх боломжуудыг байнга эрэлхийлдэг билээ. Бид бусад компани, албан байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллах саналыг дуртайяа хүлээн авна.

Бидэнтэй info@mongolian-properties.com хаягаар холбоо барин дэлгэрэнгүй мэдээлэлийг авна уу.