Olympic Residence
Олимпик Резиденс тансаг зэрэглэлийн орон сууцны барилга нь Улаанбаатар хотод өнгө үзэмж нэмэх өвөрмөц хийц бүхий бүтээн байгуулалт юм. Олимпик Резиденс орон сууцны барилга Нийслэл хотын төв цэгт байрлах төдийгүй үйлчлүүлэгч, хэрэглэгч, оршин суугчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, худалдаа үйлчилгээ, оффис, олон одтой зочид буудлууд болон бизнесийн төвүүдтэй ойр байрласан нь танд нийслэл хотын үзэсгэлэнт дүр төрхийг тольдон харах ховор боломжийг олгоно.

Оршин суугчиддаа олгож буй давуу талууд:

  • Үнэ цэнэтэй байршил: Төрийн ордон, Чингисийн талбайгаас чанх урагшаа,  ОЛИМПЫН гудамж болон ЮНЕСКО-ын гудамжны огтлолцол цэгт бизнес, эдийн засаг, соёлын төв дунд байрладаг. Мөн дэлхийд алдартай 5 одтой Шангри-Ла зочид буудал хаяа дэрлэн сүндэрлэж буй нь орон сууцны маань байршлыг дахин давтагдашгүй үнэ цэнэтэй болохыг улам  баталж байгаа юм. /Газрын зураг дээр харах/
  • Үзэгдэх гайхалтай орчин: Шалнаас тааз хүртэлх цэлгэр уужим цонхоор гадагшаа үзэгдэх орчин маш сайн харагдах төдийгүй ямарваа нэг барилга байгууламжаар хязгаарлагдахгүй. Үндэсний соёл амралтын хүрээлэн, Богд Хан уул, Чингисийн талбай, Шангри-Ла таван одтой зочид буудал гэх мэт үзэсгэлэнт Нийслэлээ бүхэлд нь харах боломжтой.
  • Цогц үйлчилгээ: 1-4-р давхарт консьержийн үйлчилгээ, Бренд дэлгүүрүүд, А зэрэглэлийн оффис, тансаг ресторан, кафе, гоо сайханы үйлчилгээ, хүүхдийн тоглоомын талбай, оршин суугчдад зориулсан нийтийн террас гэх мэт байрлана.
  • Орчин үеийн өнгө төрх бүхий орон сууцнууд: Цогцолборын 5-16-р давхарт тансаг зэрэглэлийн 92 айлын орон сууц төлөвлөгдөн гүйцэтгэгдэж байгаагаас одоогоор цөөн тооны орон сууц борлуулалтанд үлдээд байна. Үүнээс 5 айлын пентхаус, 1 дуплекс (хоёр давхар) түүнчлэн 84 м.кв-аас 459.5кв.м-ын хооронд хэмжээ бүхий орон сууцны сонголтууд үлдээд байна.
  • “Asia Pacific Property Awards Developments” буюу Ази Номхон Далайн үл хөдлөх хөрөнгийн шилдгүүдийн буюу шилдэг барилгын шагналыг хүртсэн том үйл явдал

Инженерийн давуу талууд:

  • 2 давхар газар доорхи автомашины дулаан зогсоол
  • 24 цагийн турш цахилгаанаар тасралтгүй хангах нөөцийн боломжтой цахилгаан үүсгүүр
  • ХБНГУ-ын бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж бүхий төвлөрсөн халаалт, цэвэр, бохир усны шугамын бүрэн холболт
  • Газар хөдлөлтийн 7 баллын чичирхийлэлтэнд тэсвэртэй.
  • Барилгын гадна шилэнфасад нь Германы Викона (Wicona) брэнд болон Испани Улсын Порселаноса (Porcelanosa) брэндийн чулуугаар тус тус хийгдсэн
  • СӨХ-ийн цогц үйлчилгээ