Байрны засвар үйлчилгээ, интерьер дизайн

2001 оноос хойш Монголиан Пропертис компани нь архитектур, барилгын гадна болон дотор засал, чимэглэл болон үл хөдлөх хөрөнгийн бүх төрлийн мэргэшсэн засвар үйлчилгээ, зөвлөгөөг үйлчлүүлэгч бүрийн хүсэл, таашаалд нийцүүлэн үзүүлж ирсэн билээ. Олон жилийн туршлага, гадны экспертийн ур чадвар таны тулгамдаж буй асуудлыг төвөггүй шийдэж өгч чадна.

Бид орон сууц худалдан авагч, түрээслэгч, түрээслүүлэгч нарт зориулан багц тавилгын сонголтуудыг санал болгодог ба тус үйлчилгээ нь дараах үе шатнаас бүрдэнэ:

  1. Үйлчлүүлэгчийн хүсэлт, шаардлагыг ойлгох, тодорхойлох
  2. Үйлчлүүлэгчийн шаардлагад нийцсэн орон сууц, өрөө бүрийн зохион байгуулалт, зураг төслийг гарган танилцуулах
  3. Үйлчлүүлэгчийн сонирхол, шаардлагад нийцэх тавилгын сонголт хийлгэх
  4. Үнийн санал боловсруулж, танилцуулах
  5. Үйлчлүүлэгчийн сонгосон тавилгын багцыг тухайн улсаас захиалах
  6. Захиалсан тавилгыг гаалиас авах, үйлчлүүлэгчийн гэрт хүргэж өгөх, угсрах, суурилуулах, байрлуулах, хүлээлгэн өгөх хүртэлх бүх үйл явцыг хариуцана.

Бид ганцхан таны хүсэл, шаардлагад нийцсэн ховор сонголтыг Англи, Сингапур, Хонконг зэрэг улс дахь өөрсдийн тавилга нийлүүлэгчдийн тусламжтайгаар хайж, хямдралтай үнээр таны орон гэр, албан тасалгааг тохижуулна.

* Тээвэрлэлтийн хөлснөөс шалтгаалан тавилгаа гаднаас захиалах хүсэлтэд зөвхөн томоохон хэмжээний захиалга орох болохыг анхаарна уу. Түүнчлэн Монголиан Пропертис компанийн уран гартан, мужаан болон интерьер дизайны баг таны гал тогоо, шкаф, номын сан, тавиур болон ажлын өрөөний ширээ, сандал болоод Монгол гэр хүртэл урлах үйлчилгээг үзүүлнэ.

Та орон сууцаа тохижуулах, засварын ажил хийлгэх болон дээрх үйлчилгээ авах хүсэлтэй бол (+976) 9908-8660,(+976) 9590-1811, propertymanager@mongolianproperties.com, холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭГ CОНИРХОЖ БАЙГАА БОЛ ДООРХ АЖИЛТНУУДТАЙ ХОЛБОО БАРИХ

Энэ үйлчилгээг хэлэлцэх нь эдгээр бодис Холбоо барих