Шилжин суурьшихад туслах үйлчилгээ

Монголиан Пропертис компани нь шилжин суурьшихад туслах үйлчилгээ үзүүлдэг бөгөөд Монголын хамгийн том компаниуд бидний байнгын үйлчлүүлэгчид байдаг. Нэг улсаас нөгөөд шилжин суурьшихад бид тухайн байгууллага ба хувь хүний онцлогт тохирсон үйлчилгээг үзүүлдэг. Бид танд дараах үйлчилгээг санал болгож байна.

Ажилтан шилжин суурьшихад туслах цогц үйлчилгээ

  • Шилжиж ирэхийн өмнөх асуулт хариултуудыг багтаасан мэдээллийн цогц материал
  • Нисэх буудлаас тосох
  • Улаанбаатар хотын аялал
  • Танд хэрэгтэй бусад бүх үйлчилгээнүүд - эмнэлэг, хүүхдийн сургууль цэцэрлэг, даатгалын үйлчилгээ г.м.

Бид таныг Монголд ирэхээс 2 долоо хоногийн өмнө танд шаардлагатай анхан шатны бүх хэрэгцээг асуусан асуулга явуулна. Танд Монголын цаг агаар, банк, харилцаа холбоо, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан гарын авлага мөн явуулна.Үүнд газрын зураг, Улаанбаатар хотын хэрэгцээт мэдээллүүд болон эмнэлэг, элчин сайдын яамдууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, яаралтай тусламжийн дугаарууд багтсан болно. Цаашлаад Улаанбаатар хотын ресторан, баар цэнгээний газруудын мэдээлэл болон барааны үнэ ханш, амьдралын өртөг, шуудан, соёл урлагийн талаарх мэдээллүүдийг мөн багтаасан байна. Таныг ирэхээс 5 хоногийн өмнө бид зөвхөн танд тохирсон үйлчилгээнийхээ дэлгэрэнгүй мэдээллийг явуулах болно. Бид таныг нисэх буудлаас тосч, зочид буудал руу тань хүргэн өгснөөр таныг Улаанбаатарт шилжин суурьшуулах бидний үйлчилгээ эхлэх болно. Таныг буудалдаа бууж амарсны дараа Улаанбаатар хотоор аялахыг санал болгодог. Энэхүү аялалыг эхний болон хоёр дахь өдөрт хийвэл тохиромжтой байдаг. Уг аялалд Улаанбаатар хотын түүх дурсгалыг харуулсан музей болон бусад байгууламжуудыг үзэхээс гадна үйлчлүүлэгчийн сонголт, санхүүгийн нөхцөл боломжид таарсан байруудыг үзүүлнэ. Уг аяллаар Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр бэлэн байгаа хамгийн аюулгүй, ая тухтай, таны ажил болон хотын төвд ойрхон байрнуудтай танилцана. Ихэнх тохиолдолд үйлчлүүлэгч нь тухайн аяллын дараа долоо хоногийн дотор өөрийн амьдран суух байраа сонгон нүүж ордог. Мөн түүнчлэн танд хэрэгтэй хүссэн бусад үйлчилгээ үзүүлэхдээ бид баяртай байх болно. Үйлчлүүлэгч та Улаанбаатар хотын эмнэлэг, хүүхдийн сургууль цэцэрлэг, даатгалын үйлчилгээнд хамрагдахыг хүсвэл бид дуртайяа туслах болно. Манай компаний үйлчлүүлэгчид та бүхэн Улаанбаатар хотод бүрэн дасан зохицох хүртлээ Компанийн мэржилтнүүдтэй яаралтай үед холбогдох бүрэн эрхтэй ба манай ажилтнууд танд өөрийн зүгээс шаардлагатай бүх тусламжийг хүргэх болно.

Байгууллага шилжин суурьшихад туслах цогц үйлчилгээ

Манай компани хувь хүмүүсээс гадна албан байгууллагад шилжин суурьшихад туслалцаа үзүүлэх бөгөөд хамгийн богино хугацаанд хамгийн зардал багатайгаар үйлчилгээг хүргэх болно. Энэхүү цогц үйлчилгээнд нь дээрх үйлчилгээнүүд бүгд багтахаас гадна, оффисийн талбай түрээслэх худалдан авах мөн оффисийн тавилга болон электрон бараануудыг худалдан авах, оффисийн тохижилт болон дотоод заслын ажлыг хийж өгөх гэх мэт ажлууд багтана. Хууль эрх зүйн , татварын орчин гэх мэт зөвөлгөөнүүдийг мөн өгөх боломжтой. Бид таны Монгол дахь бизнесийг амжилтанд хүргэхэд бүхий л чадлаараа туслах болно.