Бүтээн байгуулалт

Монголиан Пропертис компани нь анх үл хөдлөх хөрөнгийн түрээс, худалдан борлуулалт, хөрөнгийн менежментийн чиглэлээр үйлчилгээ үзүүлж байсан бол одоо үл хөдлөх хөрөнгийн цогц үйлчилгээ үзүүлдэг бүтээн байгуулагч болтлоо өргөжин тэлсэн билээ. Монгол Улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хэрэгцээ шаардлага, хэрэглэгчийн талаарх судалгаа, өргөн цар хүрээтэй мэдээлэлдээ тулгуурлан Дэлхийн жишигт нийцсэн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Бид Монгол Улсын үл хөдлөх хөрөнгийн стандартыг дэлхийн өндөр хөгжилтэй бусад орнуудын жишигт нийцүүлэхийг зорилго болгон ажилладаг.

Бидний хэрэгжүүлсэн төслүүд чанарын шаардлагыг дээд зэргээр хангасан бүтээн байгуулалт болж чаддагт бид бахархдаг. Доорх холбогдох хуудсуудаар зочлон бидний хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж байгаа, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдтэй танилцана уy. Та яг одоо өөрт хамгийн ойр байрлах манай оффистой холбогдон зөвлөгөө мэдээлэл авах, уулзалтын цагаа товлох боломжтой.

Парк Плейс нь Төв Паркийн эсрэг талд Олимпик Резиденс-ийг чиглэн харах байрлалтай бөгөөд Энхтайвны гүүрний харалдаа байрлана.
Парк Вью резиденс нь 2007 онд ашиглалтанд орсон бөгөөд манай группийн хэрэгжүүлсэн орон сууц, оффис, үйлчилгээ хосолсон барилгын анхны төсөл байсан.
2010 онд манай группийн Элчингийн дүүрэгт барьж ашиглалтанд оруулсан 15 давхар бүхий Реженси Резиденс барилга нь тансаг зэрэглэлийн 104 айлын орон сууц, пентхаус, худалдаа үйлчилгээний талбай, супермаркет, ресторан, фитнесс клуб, хими цэвэрлэгээний газар болон зоорийн давхрын автомашины зогсоолыг...
Энэхүү цогцолбор нь таны гэр бүлд Улаанбаатар хотын төвөөс холгүй буюу Арцатын ам, байгалийн сайхан Нүхтэд, бүтэн жилийн турш цэвэр агаарт, хамгийн дээд зэрэглэлээр, 24 цагийн хамгаалалттай аюулгүй орчинд амьдрах боломжийг олгоно.
Олимпик Резиденс тансаг зэрэглэлийн орон сууцны барилга нь Улаанбаатар хотод өнгө үзэмж нэмэх өвөрмөц хийц бүхий бүтээн байгуулалт юм. Олимпик Резиденс орон сууцны барилга Нийслэл хотын төв цэгт байрлах төдийгүй үйлчлүүлэгч, хэрэглэгч, оршин суугчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, худалдаа үйлчилгээ...
Улаанбаатар хотын төвд А зэрэглэлийн бүсэд Аса Циркийн дэргэд байрлах тансаг зэрэглэлийн орон сууц, үйлчилгээ хосолсон Цирк Резиденс цогцолборыг танд танилцуулж байгаадаа таатай байна.