Үл Хөдлөх Хөрөнгийн Үнэлгээ, Судалгаа, Зөвлөх Үйлчилгээ

Олон улсын судалгааны мэргэжилтнүүд болон үл хөдлөх хөрөнгийн агентуудаас бүрдсэн Монголиан Пропертисийн судалгааны баг таны бизнест амин чухал ач холбогдолтой үл хөдлөх хөрөнгө, бизнес, эдийн засгийн судалгааны болон зөвлөх үйлчилгээг хувь хүн, албан байгууллагын захиалгаар зөвхөн танд зориулж Англи, Монгол зэрэг төрөл бүрийн хэл дээр олон улсын стандартын дагуу мэргэжлийн төвшинд гүйцэтгэсээр байна. Бидний санал болгож буй судалгаа болон зөвлөх үйлчилгээнд:

·      Орон сууц, үл хөдлөх хөрөнгийн мэргэшсэн үнэлгээ болон зөвлөгөө

·      Урьдчилсан судалгаа (Due diligence)

·      Зах зээлийн судалгаа

·      Төр засгийн болон улс орны захиалгат судалгаа

·      Барилга угсралтын зөвлөх үйлчилгээ, судалгаа

·      Үл хөдлөх хөрөнгө, дэд бүтцийн үнэлгээ

·      Техник эдийн засгийн урьдчилсан судалгаа

·      Захиалгат судалгаа

·      Үл хөдлөх хөрөнгийн маркетингийн судалгаа, анализ

 

Бид өдгөө 5000 гаруй гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгч нарт дээрх үйлчилгээг үзүүлээд зогсохгүй хувь хүн, гэр бүл, корпорац, албан байгууллага буюу зөвхөн танд зориулсан захиалгат судалгаа, зөвлөх үйлчилгээг үл хөдлөх хөрөнгө, орон сууц, оффис, аж үйлдвэрийн салбарын 16 жилийн туршлага, мэдээллийн сан дээр үндэслэн хийж гүйцэтгэж байна.  Бидний жил бүр эрхлэн гаргадаг “Үл Хөдлөх Хөрөнгийн Тайлан”-г УБ хотын номын дэлгүүрүүд, Монголиан Пропертисийн 5 оффисоос худалдан авах боломжтойгоос гадна өмнөх оны тайлангуудыг манай вебсайтаас татаж аван сонирхох боломжтой.

 

Монголиан Пропертис компанийн судалгааны захирал Оливэр Николл нь Оксфорд болон Кембриджийн их сургуулийг үл хөдлөх хөрөнгө болон улс төрийн бодлогын чиглэлээр амжилттай төгсөж улмаар тус компанийн Лондон хот дахь салбарт ажиллаж байгаад өдгөө Монгол улсад суурин ажиллаж байна. Тус компанийн үүсгэн байгуулагч болох ТУЗ-ийн дарга Ли Кашелл болон Ерөнхийлөгч Б.Цэндсүрэн нараар ахлуулсан манай компанийн судалгааны баг, хамт олон Улаанбаатар хот болон Ази, Номхон Далайн бүс нутгийн үл хөдлөх хөрөнгийн бизнесийн олон талын туршлага, мэдлэг дээр тулгуурлан зөвхөн танд зориулж мэргэжлийн болон академик судалгааг явуулж чадна.

 

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл болон зөвлөгөөг доорх хаягаар бидэнтэй холбогдож авна уу.

Энэхүү үйлчилгээний талаар манай мэргэжилтнүүдтэй холбогдоно уу