The Regency Residence
2010 онд манай группийн Элчингийн дүүрэгт барьж ашиглалтанд оруулсан 15 давхар бүхий Реженси Резиденс барилга нь тансаг зэрэглэлийн 104 айлын орон сууц, пентхаус, худалдаа үйлчилгээний талбай, супермаркет, ресторан, фитнесс клуб, хими цэвэрлэгээний газар болон зоорийн давхрын автомашины зогсоолыг оршин суугчдынхаа ая тухтай байдалд нийцүүлэн цогцоор нь шийдэж өгснөөрөө онцлогтой билээ.

Regency Residence нь манай компанын гүйцэтгэсэн 4 дэх бүтээн байгуулалт бөгөөд 104 айлын орон сууц болон пентхаусууд, 2-р давхарт байрлах 3 том оффисийн талбай болон мөн оршин суугчдын ая тав тухыг тань хангах фитнэс клуб, ресторан, дэлгүүр, Хаан Банкны салбар зэрэг үйлчилгээний цэгүүд төвлөрсөн, зоорийн дулаан зогсоолтой, харуул хамгаалалт болон ресепшний үйлчилгээ лоббитой 16 давхар цогцолбор юм.

Реженси Резиденс-д худалдах байр болон түрээсийн үнийн саналыг энэхүү хаягаар холбогдон авна уу.