Улаанбаатар хот дахь соёлын дурсгалт газрууд

БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙ

Tэр үедээ хамгийн анхны Европ загвараар баригдсан барилга гэгддэг 2 давхар байшин буюу Богд хаан, хатантайгаа өвөлждөг байсан Богд хааны өвлийн ордон байдаг. Дотроо Богд хаан болон түүний хатан Дондогдулам нарын хэрэглэж байсан эд зүйлс, хувцас хэрэглэл эдүгээ музейн үзмэр болон дэлгэгдсэн.

ЧИНГИС ХААНЫ ТАЛБАЙ

Улаанбаатар хотын зүрхэн хэсэгт орших энэ талбайг Дэлхийн Мянганы Хүн, Их Монгол улсыг үүсгэн байгуулагч Их Эзэн Чингис хааны нэрээр нэрийджээ.Талбайн гол хэсэгт 1921 оны Ардын Хувьсгалын удирдагч, Бүх Цэргийн Жанжин Дамдины Сүхбаатарын хөшөө байрладаг Талбайн эргэн тойронд Монголын Хөрөнгийн Бирж, Сэнтрал Тауэр, Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, Соёлын Төв Өргөө, Нийслэл хотын захиргаа зэрэг барилга, албан байгууллагууд байрлана.

ГАНДАНДЭГЧИЛЭН ХИЙД

Төгс баясгалант их хөлгөн хийд буюу Гандантэгчилэн хийдийн анхны сүм 1809 онд Далхын дэнж дээр Шар сүм нэртэйгээр байгуулагджээ. Дараа нь энэ сүмийг Чойрын дацан болгож, 1824 онд Ламрим дуган, 1838 онд Y Богдод зориулж Их хот мандлын сүм, Дашчойнхор, Ягдачойлин зэргийг байгуулан өргөжүүлжээ. 1938 онд хийдийг хааж зарим сүмүүдийг устгасан боловч хийдийг зорин ирэх сүсэгтэн олны хөл тасрахгүй байсан учраас нам төрийн хатуу хяналтын дор 1944 оны зуны эхэн сарын нэгэн өдөр “Мөргөлийн дуган” нэртэйгээр Гандантэгчилэн хийд анхны хурлаа хийж хурал номын үйл ажиллагаагаа сэргээсэн. Одоо тус хийдэд 6 сүм байдаг бөгөөд 1994 онд улсын хамгаалалтанд авчээ. Тус хийдийн барилгуудыг Монгол, Монгол-Хятад, Хятад-Түвд гэсэн хэлбэр хийцтэйгээр мод, чулуу, тоосго, хөх паалантай төрөл бүрийн вааран эдлэлээр бүтээж, үндсэн гоёл чимэглэлийг алтадсан ганжир, чойнхорол, бодь гөрөөс, дээврийн амьтад, хонх бүхийгээр барьж байгуулжээ.

МОНГОЛЫН УРАН ЗУРГИЙН ГАЛЕРЕЙ

Галерей нь 1921 оны Ардын Хувьсгал ялснаас хойш өнөө үе хүртэл бүтээгдсэн дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүдийг сонгон цуглуулж, сан хөмрөгөө баяжуулах, судлан сурталчилах, хадгалж хамгаалах, нийгэм, түүх, соёлын хөгжлийн зүй тогтлыг баримтжуулах, дүрслэх урлагаар дамжуулан үзэгчдэд гоо зүйн болон урлагийн боловсрол олгох зорилго, чиглэлтэй төрийн үйлчилгээний байгууллага юм.

МОНГОЛЫН БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ

Байгалийн түүхийн музейн бусад музейнүүдээс ялгарах нэг онцлог нь урд хэн нэгэний бүтээсэн, бий болсон эд өлгийн зүйлийг дэглэж үзмэр болгодоггүй байгаль дээрээс цуглуулсан цуглуулгаа лабораторын түвшинд өөрсдийн хүч хөдөлмөрөөр боловсруулж үзмэр болгохын зэрэгцээ  тэдгээрийг байгаль дахь орчинд нь ойртуулж, амьдруулж чаддаг нь үзэгчдын таашаалд хүрсээр байна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ТҮҮХИЙН МУЗЕЙ

Тус музей нь Монгол нутагт хүн анх аж төрөх болсон хуучин чулуун зэвсгийн үеэс эдүгээ хүртэлх нүүдэлчдийн түүх, соёл, өв дурсгал, угсаатны зүй, уламжлалт зан заншлыг товчлон үзүүлсэн үзвэрийн 10 танхим бүхий, сан хөмрөгтөө 50000 гаруй үзмэртэй, үндэсний хэмжээний тэргүүлэх музей билээ. Үндэсний түүхийн музей нь Монгол улсын нийт музейн үзмэрийн 30 гаруй хувийг хадгалж, дэлгэн үзүүлдэг эрдэм шинжилгээний судалгаа сурталчилгааний төв байгууллага болно.

 

СКАЙ РЕЗОРТ ЦОГЦОЛБОР

Цанын бааз нэг дор 1300 хүнд, өдөрт 4000 хүнд үйлчлэх хүчин чадалтай, уулын цана, снөүбоард, гүйлтийн цана, чарганы талбай болон аюулгүй байдлын эргүүл, 300 хүний багтаамж бүхий ресторан, 1000 машины зогсоол, 480 шүүгээ бүхий хувцас солих өрөө, анхан шатны тусламж үзүүлэх эмнэлэг, өндөр зэрэглэлийн сургалт явуулах багтай. Түүнчлэн олон улсын стандартын 18 нүхтэй гольфын талбай, клабхаус өдөрт 180 хүртэлх гольфчид тоглох хүчин чадалтай.

ТҮМЭН ЭX ҮНДЭСНИЙ ҮНДЭСНИЙ ДУУ БҮЖГИЙН ЧУУЛГА

Түмэн Эх Үндэсний Дуу Бүжгийн Чуулга нь зуны загаар аялж байгаа хүмүүсд зориулж янз бүрийн үзүүлэлтүүд Ардийн Дуу Бужгийн Чуулгат тоглолт хийдэг. Заримдаа үзүүлэлтүүд нь Чингисийн Талбайн хажуудах Соёлын Өргөөнд болдог.

ЗАЙСАН ТОЛГОЙ

Халхын голын байлдаанд эрэлхэгээр байлдаж амиа алдсан Зөвлөлтийн цэргүүдийн дурсгал болгож барьсан уг цогцолборыг 1971 онд архитектор А.Хишигтээр ахлуулсан уран барилгачид барьж эхэлсэн бөгөөд 1979 он буюу Халхын голын байлдааны 40 жилийн ойгоор нээлтээ хийсэн. Уг цогцолборын оройд байрлах цагариг дотор нь 1921 оны ардын хувьсгал, 1939 оны Халхын голын байлдааны үеэр үзүүлсэн Зөвлөлтийн туслалцаа дэмжлэгийг дүрсэлсэн байдаг.

ЗАНАБАЗАРЫН НЭРЭМЖИТ ДҮРСЛЭХ УРЛАГИЙН МУЗЕЙ

Энэ музейд Өндөр Гэгээн Занабазарын өөрийн мутраар урлан бүтээсэн Цагаан дарь эх, Язгуурын таван бурханы дөрөв, Бодь суварга зэрэг алдарт уран баримлууд хадгалагддаг учир 1995 оноос Г.Занабазарын нэрэмжит болсон. Г.Занабазарын алдарт бүтээлүүдээс гадна XIX-XX зууны үеийн нэрт мастеруудын бүтээсэн ардын урлагийн бүтээлүүд, шүрэн баг, есөн эрдэнэ,шороон будгаар өнгө хослуулан бүтээсэн бурхадын хөрөг, Б.Шаравын "Монголын нэг өдөр","Гүүний үрс гаргалт" зэрэг хосгүй бүтээлүүдийг үзэгч олонд таниулан сурталчилж байна. Нэн эртний үеэс XX зууны эхэн үеийг хамарсан 10000 гаруй үзмэр бүхий сан хөмрөгөөс түүвэрлэн үзүүлсэн үзүүллэгийн 12 танхимтай.