Худалдаа үйлчилгээний талбай 290м2 /4- хороолол
4,000,000 MNT
Түрээслүүлэхээр санал болгож буй обьектийн мэдээлэлийн явуулж байна.
Уг обьект нь Баянгол дүүргийн 13р хороо Хасбаатарын гудамж 9 дүгээр байранд байрладаг. Хороололын Номин их дэлгүүрээс хойш засмалаар яваад эхний уулзвараар зүүн гар тийш эргэн 280м яваад яг төв зам дагуу байрлалтай. Хойшоо болон зүүн тийшээ харсан халгануудтай. Хагас подвал болон өргөтгөлтэйгээ нийлээд нийт 290 М2 талбайтай. Нэг давхарын орон сууцыг хойшоо болон зүүн тийш нь сунгаж өргөтгөл гаргасан ба өргөтгөлөөс болон үндсэн байрнаасаа шатаар доош буун хагас зоорийн буюу подвалын давхарлуу ордог. Үндсэн байр нь дээд давхарт 2 том заалтай доош буусан 1 шаттай нэг 00 өрөөтэй доод давхартаа 3 өрөө болон душийн өрөөтэй. Өтгөтгөл нь дээд давхартаа нэг том заалтай доош буусан нэг шаттай, доод давхартаа гал тогоотойгоо нийлээд 2 өрөөтэй мөн агуулахын нэг жижиг өрөө болон 00ийн өрөөтэй. Бүтнээр нь болон хэсэгчлэн түрээслэх боломжтой.
Ойр орчинд айл ихтэй. Улсын 2 цэцэрлэг болон ЕБС ийн 13 дугаар сургуулиудтай зэргэлдээ. Замын хойд талаар гэр хороолол байх ба эрчимтэй барилгажих бүсэд хамрагддаг. Одоогоор 12 давхар орон сууцны 3 блок баригдаж байгаа.
Өмнө нь дуу бичлэгийн студиээр ашиглаж байсан. Тог 380д холбуулсан.
Үнийн саналын хувьд бүхлээр нь түрээслэвэл 1 сарын 4 сая төгрөг, өргөтгөлийг нь түрээслэх бол 2 сая төгрөг.
Property Particulars
Type: Commercial space
Locality: Bayangol
Address: bayangol,ulaanbaatar
290.00
Running Costs
- Maintenance: 0MNT on average
- Electricity: 0MNT on average
- Water: 0MNT on average
- Internet: 0MNT on average