Olympic Residence
Тансаг зэрэглэлийн Olympic Residence орон сууц нь Улаанбаатар хотын өнгө үзэмжийг чимэх өвөрмөц чамин бүтээн байгуулалтын нэг зайлшгүй мөн бөгөөд иргэдэд хамгийн эрэлт өндөртэй нийслэлийн гол цөмд байрших бүхий л өндөр зэрэглэлийн худалдаа үйлчилгээ, оффис, олон одтой зочид буудлууд болон бизнесийн төвүүдтэй ойрхон байрласан нь таньд нийслэл хотоо алган дээрээ тавьсан мэт бүхэлд нь тольдон харах ховор боломжийг олгоно.

Оршин суугчиддаа олгож буй давуу талууд:

  • Үнэ цэнэтэй байршил: Төрийн ордон, Чингисийн талбайгаас чанх урагшаа, ОЛИМПЫН гудамж болон ЮНЕСКО-ын гудамжны огтлолцол цэгт бизнес, эдийн засаг, соёлын төв дунд байрладаг. Мөн дэлхийд алдартай 5 одтой Шангри-Ла зочид буудал хаяа дэрлэн сүндэрлэж буй нь орон сууцны маань байршлыг дахин давтагдашгүй үнэ цэнэтэй болохыг улам баталж байгаа юм. /Газрын зураг дээр харах/
  • Үзэгдэх гайхалтай орчин: Шалнаас тааз хүртэлх цэлгэр уужим цонхоор гадагшаа үзэгдэх орчин маш сайн харагдах төдийгүй ямарваа нэг барилга байгууламжаар хязгаарлагдахгүй. Үндэсний соёл амралтын хүрээлэн, Богд Хан уул, Чингисийн талбай, Шангри-Ла таван одтой зочид буудал гэх мэт үзэсгэлэнт Нийслэлээ бүхэлд нь харах боломжтой.
  • Цогц үйлчилгээ: Нийт 35,000кв.м талбайг хамрах ба барилгын 1-4-р давхарт консьержийн үйлчилгээ, Бренд дэлгүүрүүд, А зэрэглэлийн оффис, тансаг ресторан, кафе, гоо сайханы үйлчилгээ, хүүхдийн тоглоомын талбай, оршин суугчдад зориулсан нийтийн террас гэх мэт байрлана.
  • Орчин үеийн өнгө төрх бүхий орон сууцнууд: Цогцолборын 5-16-р давхарт тансаг зэрэглэлийн 99 айлын орон сууц төлөвлөгдөн гүйцэтгэгдэж байгаагаас одоогоор ердөө 21-хэн орон сууц борлуулалтанд үлдээд байна. Үүнээс 5 айлын пентхаус, 1 дуплекс (хоёр давхар) түүнчлэн 84 м.кв-аас 459.5кв.м-ын хооронд хэмжээ бүхий орон сууцны сонголтууд үлдээд байна.
  • “Asia Pacific Property Awards Developments” буюу Ази Номхон Далайн үл хөдлөх хөрөнгийн шилдгүүдийн буюу шилдэг барилгын шагналыг хүртсэн том үйл явдал

Инженерийн давуу талууд:

  • 2 давхар газар доорхи автомашины дулаан зогсоол
  • 24 цагийн турш цахилгаанаар тасралтгүй хангах нөөцийн боломжтой цахилгаан үүсгүүр
  • ХБНГУ-ын бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж бүхий төвлөрсөн халаалт, цэвэр, бохир усны шугамын бүрэн холболт
  • Газар хөдлөлтийн 7 баллын чичирхийлэлтэнд тэсвэртэй.
  • Барилгын гадна шилэнфасад нь Германы Викона (Wicona) брэнд болон Испани Улсын Порселаноса (Porcelanosa) брэндийн чулуугаар тус тус хийгдсэн
  • СӨХ-ийн цогц үйлчилгээ