Бидний тухай

Монголиан Пропертис компани нь 2001 онд байгуулагдсан бөгөөд Монголын үл хөдлөх хөрөнгийн салбартаа анхдагч болон нэр хүндтэй томоохон компаний нэг юм. Манай компани нь Улаанбаатар хотын хэмжээнд 4 салбартаа үйлчилгээ үзүүлэхээс гадна Их Британи, Хонг Конг, Сингапур болон АНУ-ын салбарууддаа нийт 50 гаруй мэргэжлийн ажилчдын баг бүрэлдэхүүнтэйгээр бизнесийн цар хүрээгээ тэлэн олон улсын стандартын дагуу, мэргэжлийн өндөр түвшинд үйлчилгээ үзүүлж байна. Бид орон сууц, оффис үйлчилгээ, үйлдвэр худалдаа, аялал жуулчлал болон уул уурхайн бүхий л салбаруудад үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой үйлчилгээг өөрсдийн олон жилийн туршид хуримтлуулсан дадлага туршлага болон мэдээллийн санд тулгуурлан үзүүлж байна. Манай компани байгуулагдсанаасаа хойш өнөөг хүртэл дотоод болон гадаадын 5000 гаруй үйлчлүүлэгчдэд үл хөдлөх хөрөнгө болон түүнтэй холбоотой хөрөнгө оруулалтын асуудлыг шуурхай шийдвэрлэж, чанарын өндөр түвшинд үйлчилгээ үзүүлсээр байна.